Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын албан хаагч нарын дотоод сургалтын 2024 оны төлөвлөгөөнд заасны дагуу 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ээлжит сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Хоролцэцэг "Мэдээллийн аюулгүй байдал ба шүүхэд ашиглагдаж буй программ хангамж", архив, бичиг хэргийн эрхлэгч Н.Цэцэгсайхан "Хадгаламжийн нэгж бүрдүүлэх тухай" сэдвүүдийн хүрээнд зохион байгуулж, тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид хамрагдлаа.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР