Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Даваанямаар ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 09 дүгээр сарын 16-наас 09 дүгээр сарын 17-ны өдрүүдэд Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр сумдад нүүдэллэн ажиллалаа.
Дээрх сумдад оршин сууж байгаа захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргийн оролцогч нарт эрх, үүрэг тайлбарлах, нэхэмжлэлийн хувь гардуулах, Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд ирсэн өргөдлийг уригдагч талд гардуулах, тайлбар авах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэлээ.
Мөн сумдад “Нээлттэй шүүх өдөрлөг”-ийг зохион байгуулж, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга С.Батбаатар “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал”, шүүгчийн туслах Н.Энхнаран “Шүүхэд мэдүүлэх эрх”, эвлэрүүлэн зуучлагч Ц.Тамираа “Шүүхийн эвлэрүүлэн зуучлалын онцлог, давуу тал” сэдвүүдээр тус тус сургалт хийж, гарын авлага тараан, шүүхийн үйл ажиллагааг сурталчиллаа.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР