Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ХУДЗДТГ-ын /хуучин/ байр буюу “Шүүх-2” байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

          Уг байрны ашиглалтын хугацаа 2014 онд дууссан байсан бөгөөд 2024 оны 3 дугаар сард Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн Хурлын тогтоолоор Тамгын газрын /шүүх-2/ үйл ажиллагаа явуулж байсан барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн авто зогсоол барих болсонтой холбогдуулан тус шүүхийн Тамгын газар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн чанх урд байрлах байр /45А/-нд шилжин байрлалаа.

 

 

 

        Тус шүүхийн Тамгын газрын байранд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлал, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архив иргэдэд шүүхийн үйлчилгээг үзүүлж байна.

 

                                                    БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН                                                     АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР