УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр (2024.04.25) "Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 

           Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцуулав. 

         Чуулганы нэгдсэн хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, гишүүн Н.Баасанжав, А.Отгонцэцэг, Н.Отгончимэг, Б.Ундрах, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа, Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Монгол Улсын Дээд Шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн сахилгын хорооны дарга Ц.Давхарбаяр, гишүүн О.Номуулин, Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар оролцсон юм.

         Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд хариуллаа.

          Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлэв.

         УИХ-ын гишүүдийн олонхын буюу 54,1 хувийн саналаар “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.ルイヴィトン スーパーコピー バッグ モンクレール コピー ルイヴィトン1 ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com

  "Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого" батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэгийн хэвлэлд өгсөн тодруулга ярилцлагыг хүргэж байна. 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс