Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн сонгон шалгаруулалттай холбоотой ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын үнэлгээг батлав.

 

      Давж шатны шүүхийн шүүгчийн 14 сул орон тоонд 24 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өгснөөс 17 нь 50 ба түүнээс дээш оноо авснаар тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцохоор боллоо.

 

      Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдийн үнэлгээг баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 42 дугаар тогтоолыг хүлээн авна уу.

 

 

       Дээрх нэр дэвшигчдийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг баталсан даруй Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар мэдээлнэ.

 

     Шүүгчийн сонгон шалгаруулалт нь “хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт” болон “мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас” бүрддэг. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 70 онооны үнэлгээтэй ба уг шалгалтад тэнцсэн нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцоно.

 

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс