Шүүгчийн сонгон шалгаруулалт нь “хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт” болон “мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаас” бүрддэг. Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт 70 онооны үнэлгээтэй ба уг шалгалтад тэнцсэн нэр дэвшигч мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оролцоно.

 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 9, 10 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг баталсан.

 

 

         Хуваарийн дагуу өнөөдөр(2024.01.31) давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 14 сул орон тоонд 24 нэр дэвшигч  хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалт өглөө.

 

Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт үргэлжилнэ.

 

       Маргааш (2024.02.01) давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид магадлал бичих чадвар болон шүүн таслах ажлын туршлагын шалгалт өгнө.

 

 

        Шалгалтад оролцох нэр дэвшигч цагийн хуваарийн дагуу, хувийн зохион байгуулалтаа хангаж оролцохыг хүсье. Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалтад оролцуулах боломжгүй болохыг анхааруулж байна.

 

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс