Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын үнэлгээг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар баталж, тогтоолыг нэр дэвшигчдэд мэдэгдсэн.

 

      Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журмын 8.2-т заасны дагуу тус шалгалтын үнэлгээ, шалгалтын агуулгатай холбогдуулан нийт 4 нэр дэвшигчээс ирүүлсэн гомдлыг нягтлан шалгаж, өнөөдөр (2023.11.21)-ийн хуралдаанаар хэлэлцлээ.

 

        Хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч М.Очбадрахын гомдол үндэслэлтэй гэж шийдвэрлэн тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулав.

 

Тогтоолтой ЭНД дарж танилцана уу.

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар

Хэвлэл мэдээллийн хэлтэс