ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДАД ЗОРИУЛСАН

ДАВТАН СУРГАЛТ

 

Ерөнхий мэдээлэл:

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан “Эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан давтан сургалт”-ыг  2019 оны 04 дүгээр сарын 03-05-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд зохион байгуулж, нийслэл,  орон нутаг дахь шүүхийн  42  эвлэрүүлэн зуучлагчид оролцлоо.

 

Сургалтын зорилго:

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны менежментийг сайжруулах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, ил тод байдлыг хангах, эвлэрүүлэн зуучлагчдыг ажилд нь дадлагажуулах, мэдлэг, чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн юм.

 

Сургалтын агуулга:

Сургалтын эхний өдөр

  • Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2018 оны үндсэн мэдээ, түүнд хийсэн дүн шинжилгээ”
  •  Шүүхийн сургалт, мэдээлэл судалгааны хүрээлэнгийн сэтгэл зүйч  Б.Нямаа  “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд” “Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх арга техник, тулгамдсан асуудлуудад ажиллах арга зүй”,
  • МУИС-ийн  Хууль зүйн их сургуулийн хувийн эрх зүйн тэнхимийн багш, доктор, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн С.Болормаа “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, нийтлэг үндэслэл” 

Сургалтын II өдөр

  • Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг “Эвлэрлийн гэрээний төсөл бичих дадлага ажил”  
  • Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч,  Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн   Л.Өлзийхүү “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогчдын эрх зүйн байдал”,
  • Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн М.Баясгалан “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэл, түүнд тавигдах шаардлага ач холбогдол”, 
  • ‘’Монгол өмгөөлөгч’’ ХХН-ийн захирал, доктор, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн З.Сүхбаатар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын ажиллагааны талаарх судалгааны талаар”,

            Сургалтын III өдөр

  • Шихихутаг их сургуулийн иргэний танхимын багш Э.Ариунаа “Үүргийн эрх зүй, үүргийн гүйцэтгэлийг хангах аргууд”,
  • Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам “Зээлийн гэрээний зохицуулалт, анхаарах асуудлууд”,
  • Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг “Хамтран ажиллах  гэрээний эрх зүйн зохицуулалт”, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл өгч, сургалтыг удирдан явууллаа. 

 

Сургалтын арга зүй, зохион байгуулалт:

Сургалтыг лекц, презентэйшн хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх, сургалтад оролцогчидтой хамтран ажиллах, тохиолдол /кейс/ шийдвэрлэх зэрэг оролцоонд тулгуурласан аргаар зохион байгууллаа.

Нийслэл, орон нутгийн шүүхийн нийт 42 эвлэрүүлэн зуучлагчид танхимын хэлбэрээр  сургалтад оролцлоо.

Эвлэрүүлэн зуучлагчид гэр бүл, зээл, хамтран ажиллах, үүргийн гүйцэтгэлтэй холбогдолтой хэрэг маргааныг шийдвэрлэх арга техник, эвлэрлийн гэрээг боловсруулахад анхаарах асуудлыг нарийвчлан судалсан юм.

Түүнчлэн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл эвлэрүүлэн зуучлагчдаар эвлэрлийн гэрээний төсөл бичих даалгавар гүйцэтгүүлэн, тэдний ур чадварыг шалгаж, цаашид анхаарах асуудлыг тодорхойлж, зөвлөгөө өгсөн бол бусдыгаа манлайлж, эвлэрлийн гэрээний даалгаврыг мэргэшлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн 5 эвлэрүүлэн  зуучлагчийг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналын хамт гардууллаа.

 

Сургалтын ирц:

Нийслэл, орон нутаг дахь шүүхийн нийт 42 эвлэрүүлэн зуучлагч сургалтад оролцлоо. Ирц 95 хувьтай.

 

Дүн шинжилгээ

Сургалтын үнэлгээнээс оролцогчид сургалтаас хүлээсэн үр дүндээ 94.9 хувь хүрсэн, сургалтад оролцсоноор мэдлэг, ур чадвар нь 94.9 хувь дээшилсэн, сэдэв сонголт  хувь нь хангалттай гэж үнэлжээ. Харин гарын авлага, тараах материалд шүүмжлэлтэй хандсан байх ба энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай гэж үзлээ. 

Сургалтад оролцогчдын саналаас харахад энэхүү сургалтыг уламжлал ёсоороо жил бүр зохион байгуулж, тэдний сургалтын эрэлт хэрэгцээнд тулгуурлан салбар эрх зүй, нарийвчилсан чиглэлээр мэргэшүүлэх шаардлагатай  гэж дүгнэж байна.

 

 

---oOo---